Лондоны Олимпийн наадмыг тойрсон шуугиан намжихгүй байна

Өдөр болгон Олимптой холбоотой ямар нэгэн асуудал дэгдэж байгаа юм. Үүний нэг жишээ бол Олимпийн наадмаас 18 медаль хүртэж, Дэлхийн дээд амжилт тогтоож байсан уран гимнастикч Лариса Латинынагийн хүсэлтийг ОУОХ хүлээн аваагүй явдал.

Тэрээр өөрийнх нь тогтоосон, мөн олон жилийн туршид эзэмшиж байсан амжилтыг нь эвдсэн Америкийн усанд сэлэлтийн спортын тамирчин Майкл Фэлпст өөрийн биеээр Олимпийн наадмын 19 дэх медалийг нь гардуулан өгөхийг хүсчээ. Харин ОУОХ түүний хүсэлтийг хүлээн аваагүй гэнэ. Мөн хүлээн авахгүй шалтгаанаа ч хэлээгүй байна.

Шинжээчид ОУОХ-ны энэхүү шийдвэрийг шившигтэй явдал гэж үзэж байгаа юм. АНУ-н усанд сэлэлтийн спортын тамирчин Майкл Фэлпс “Лондон 2012” наадмын усанд сэлэлтийн  4×200 метрийн  төрөлд олимпийн 15 дахь алтан медалиа хүртсэн. Ийнхүү тэрээр  олимпийн 19 медаль авсан  түүхэн рекорд тогтоосон юм.

Анхлан тэрээр 19 настайдаа 2004 оны Афины олимпод 4:08,26 минутаар дэлхийн рекордыг эвдэж алтан медаль хүртэж байсан билээ.
Үүний дараа хүрэл медаль болон 5 алтан медаль хүртсэн. 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд  нутаг нэгт Иан Кокерийг ардаа орхиж, 51,25 секундээр олимпийн рекордыг мөн тогтоожээ.

Харин дөрвөн жилийн дараагаар “Бээжин 2008” наадамд өмнөхөөсөө  ч илүү олз омогтой байлаа. Эхний 400 метрийн уралдаанд дэлхийн рекордийг эвдсэн нь түүний 23 дахь шинэ дээд амжилт байсан юм. Америкийн баг 4Х100 метрийн гараанд дэлхийн рекорд тогтоож, Майкл Фелпс 8 дахь алтан медалиа авсан. “Лондон 2012” наадмын өмнө олимпийн хамгийн олон  буюу 18  медальтай  ЗХУ-ын гимнастикч Лариса Семёновна  Майкл Фелпсд өөрийн нэг медалиа дурсгажээ.

Ийнхүү Майкл Фелпс  Олимпийн наадмын 18 медальтай болсон юм. Тэрээр энэ бэлгийнхээ талаар ярихдаа: ” Энэ бол миний авсан хамгийн гайхалтай бэлэг байлаа” гэжээ. Лондонд 200 метрийн эрвээхэй сэлэлтэнд Майкл Фелпс  Өмнөд Африкийн тамирчин Чад Ле Клосийн дараагаар 2-рт орж, мөнгөн медаль хүртсэн.

Ингэснээр Лариса Семёновнатай медалийн тоогоор ижил болсон юм. Майкл Фелпс 2000-2012 оны хооронд 15 алт, 2 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болжээ. Гэхдээ Лондонд түүнийг дараагийн  уралдаанууд  хүлээж байгаа учраас тэрээр энэ амжилтаа ахиулах бүрэн боломжтой юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих