Азийн орнуудын бизнес уулзалт болж байна

Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Бенедикто В.Юүжүйко наймдугаар сарын 5-ныг хүртэл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.

Энэ хүрээнд өчигдөр Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамтарсан бизнес уулзалтыг МҮХАҮТ-д эхлүүллээ.

Бизнес уулзалтын дараа гадаад, дотоодын компаниудын хооронд хамтран ажиллах ярилцлага хийх юм байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Хонгконг, Тайвань, Энэтхэг, Филиппин, Пакистан зэрэг орны төлөөлөгчид багтжээ.

О.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих