Л.Гүндалайгийн нам Н.Энхбаярт дагаар орно

Ард түмний нам байгуулж байхдаа Л.Гүндалайгийн рейтинг “лайтай” өссөн дөө. Долоохон хоногт 20 мянган иргэнийг намдаа элсүүлж, төр эргэх нь үү гэлтэй болсон тэр өдөр Гүндалайгийн улс төрийн оргил цэг байж дээ. Харин мань эр олон хүний итгэлийг хөсөр хаяад Эв нэгдлийн засгийн газарт орсноор Ард түмний нам будаа болж, Гүндалай гишүүн өөрөө хэрэгт орох мөрөө гаргасан түүхтэй. Ёстой л буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ ээ гэдэгчлэн эрүүл мэндийн сайдын албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр аавын хаалга татах нь нэгэнт тодорхой болсон тэр үед Л.Гүндалай Ард түмний намаа 20 мянган дэмжигчидтэйгээ хаяад АН-даа буцаж очсон. Одоо тэр намынхаа талаар “Юу хийдгийг нь мэдэхгүй ээ, би ганцхан лидер нь байсан. Гараад явангуут будаа болоо биз” ухааны юм ярьж сууна. Гэтэл Ард түмний намыг хамтран байгуулалцаж явсан нөхөд албан ёсны тамга тэмдэг, дүрэм журмаа бариад Н.Энхбаярын “Эх орон – Шударга ёс” эвсэлд нэгдэхээр санал тавьсан сурагтай. Ард түмний нам Гүндалайгүйгээр урагшлах нь ээ.

С.Сайнхүү.


URL:

Сэтгэгдэл бичих