Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн гэрээт алба хаагчид буудалцаагүй хутгалуулсан байжээ
Гуравдугаар сарын 5-ны өдөр Зэвсэгт хүчний 337 дугаар ангитай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан иргэн Л, Б нар ангидаа хутгалуулсан байдалтай нас барсан байжээ. Тэдний цогцсыг ангийн жижүүр олж хараад, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, түргэн тусламжийн байгууллагуудад мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажлын хэсгийнхэн гарч алуурчныг хайж байгаа гэдгийг ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ийн дарга дэд хурандаа З.Баярмагнай хэллээ. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар талийгаачид хоорондоо архи ууж маргалдан улмаар нэгнийгээ хутгалан амийг нь хороосон гэнэ. Ингээд өөрийнхөө амийг ч гэсэн хороосон гэж байна.
Б.Өлзийдэлгэр
URL: