Яг одоо УИХ-ын гишүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хуралдаж байна
Дөнгөж сая УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж О.Баасанхүү,Ж.Цолмон нарыг гишүүнийх нь тангаргийг өргүүллээ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн А.Бакиг болгох санал хураалт явуулж 92,7 хувийн дэмжлэгтэйгээр ТББХ-ны дарга боллоо. УИХ-д 41 гишүүд ирсэн бөгөөд дээрхи санал хураалтад гурван гишүүн татгалзсан хариу өгсөн юм.
Харин яг одоо ТББХ УИХ-ын гришүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д оруулж авч хэлэлцэх талаар хуралдаж байна. Хуулинд “УИХ-ын нэг гишүүн хоёроос гурван байнгын хороонд байж болно” гэсэн заалтыг нэмэж оруулах гэж байгаа гэнэ.
URL: