Н.Энхбаярын шүүх хурал дээр МИАТ мэдүүлгээсээ буцжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал үргэлжилж байна. Улсын яллагч нарын зүгээс “Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байх хугацаандаа МИАТ-ын онгоцоор өөрийнхөө номыг үнэгүй тээвэрлүүлж улсад 30 сая төгрөгийн хохирол учруулсан” гэдэг зүйл ангиар түүнийг буруутгаад байгаа. Үүнийгээ олон баримтаар нотлож, гэрч нарын мэдүүлгээр баталгаажуулсан гэдгээ АТГ-ынхан ам уралдан ярьж, Н.Энхбаярыг шүүх хурал хийлгүйгээр хорьсон ч болно ухааны юм ярьцгааж байлаа.

Гэтэл шүүх хуралдаан дээр олон нийтийн өмнө ил тод нээлттэй мэтгэлцээд эхэлтэл хэрэг буруугаар эргэж эхлэх нь тэр. Н.Энхбаяр нь 2006 онд Их Монгол улсаа байгуулсны 800 жилийн ойн ажлын хүрээнд дэлхийн бүх орны удирдагч нарт ИМУ, Эзэн Богд Чингис хаан болон Монголын улсын талаарх санал сэтгэгдлээ ирүүлэхийг хүсчээ. Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүсэлтийг дэлхийн улс гүрнүүдийн тэргүүнүүд талархан хүлээн авч маш сайхан хариу захидлуудыг ирүүлсэн байна.

Монгол улсын түүхийн талаар, эзэн богд Чингис хааны талаар ийм сайхан үгтэй санал сэтгэгдлийг дэлхийн томоохон гүрнүүд албан ёсоор ирүүлж байгаагүй учир тэрийг хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох саналыг Ерөнхийлөгч Н.Энхбаяр гаргасан байдаг. Ерөнхийлөгчийн уг саналыг Засгийн газар нааштайгаар хүлээн авч улсын хөрөнгөөр Солонгост хэвлүүлэн МИАТ-ын онгоцоор ирүүлжээ.

Энэ ажил нь Н.Энхбаярт ямарч ашиг байхгүй бөгөөд тэрхүү номыг Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд бусдад үнэгүй тараахаар ямарч ашиг хонжоо харахгүйгээр хийсэн ном аж. Бүх зүйл нэгэнт ингээд эхэлтэл МИАТ-ын хохирогчид мэдүүлгээсээ буцаж эхлэв. Тэд яалтчгүй МИАТ-ын онгоцоор 2007 онд үнэгүй ном тээвэрлэсэн хэрэг гарсан. Гэхдээ тэр номыг засгийн газрын тогтоолоор хийсэн гэж бид мэдээгүй.

Н.Энхбаярын л ном юм байх гэж бодсон. Эндүүрэл гарчээ хэмээн сандарч эхэлсэн юм. Нөгөө хөдөлшгүй баримт цуглуулж, хангалттай сайн нотолсон гэж ам уралдан ярьж байсан прокурорууд маань үнэндээ яг юу хийж байгаагаа өөрсдөө ч ойлгодоггүй бололтой. Дэлхийн удирдагчдаар Монгол улсаа хүлээн зөвшөөрүүлж, улс орныхоо сайн сайхны төлөө хийсэн ажлыг нь яллах дүгнэлт болгон хувиргасан хуульчдыг юу гэж ойлгох вэ.

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=58920


URL:

Сэтгэгдэл бичих