Жүжигчин Д.Сосорбарамыг өмч хувьчлалын хэргээр АТГ-т шалгуулна

МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд

хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Түүнийг буруутгаж буй хамгийн том үндэслэл  нь Нийслэлийн Өмчит “Өргөө” зочид буудлын үнэлгээг бууруулан хувьдаа завшсан гэх явдал.
Гэтэл энэ хэрэг ямар ч үндэслэлгүй гэж МАХН-ын гишүүд үзэж байгаагаа шүүх хурлын үеэр олонтаа илэрхийлж байв.
Тэд  ” Х.Баттулга тэгээд Монголын хамаг хүнсний үйлдвэрийг үнэлгээг нь өсгөж авсан болж байна уу? Сү.Батболд “Чингис” буудлаа хэдээр бууруулж авсаныг нь ч тогтоох хэрэгтэй”  хэмээн хоорондоо ярилцаж байсан юм.
Мөн  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найзаасаа шагнал хүртсэн  жүжигчин Д.Сосорбарамыг бол бүр сайн шалгах хэрэгтэй, түүний хийсэн зүйл бол бүр онц ноцтой гэмт хэрэг болно хэмээн өгүүлж байв.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар нэр бүхий иргэд түүнийг шалгуулахаар АТГ-т хандахаар болсон аж.
Монголын хамгийн шударга хүн мэт аашилдаг  Д.Сосорбарам  нь АН-ыг эрх барьж байх үед “Ард” кино театрыг менежментийн хувьчлалаар  авсан ч үндсэн зориулалтаар нь ашиглалгүй, банкнуудад түрээсэлж, ашиг олдог нэгэн юм.

С.Сарнай

 

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих