”Ану хатан” түүхэн уран сайхны киноны зураг авалт 90 хувьтай үргэлжилж байна

“Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны зураг авалт 90 хувьтай явж байгаа бөгөөд удахгүй олны хүртээл болох гэнэ. Киноны зохиолыг Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичиж, нөхөртэйгөө хамтран продюсерээр нь ажиллаж байгаа юм байна. Дашрамд дурьдахад “Ану хатан” киног бүтээхэд тэд улсаас ганц ч төгрөг аваагүй гэнэ. Сайн кино бүтээхийн тулд “Шүүдэр” продакшны уран бүтээлчид мэргэжлийн С300 камер, тусгай зориулалтын сахал, хиймэл үрчлээ, гэрэл, утааны төхөөрөмж, японд үйлдвэрлэсэн хиймэл цус зэргийг Япон, Америк, Хятадаас авчирчээ. Түүхэн киноны хамгийн туршлагатай уран бүтээлчдийн хүчирхэг баг ажиллаж “Ану хатан” бүтээл дээр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн тус кинонд “Мон полимет, “Энержи ресурс”, “Мон фрэш”, “Алтай констракшн”, “Benetton” дэлгүүр, “Цахилгаан тээвэр”, “Баттрэйд” компаниуд, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд олон газрууд тусалж, дэмжин хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн Тэрэлж, Төв аймгийн Алтанбулаг сум, Эрдэнэ сум, Өвөрхангайн Элсэн тасархайд гадаах зургуудаа авсан бөгөөд одоо Зуун модны тулалдааны зургийг Харзтайн амны Баян гэдэг газар авч байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих