Х.Бат-Ялалт: Б.Хурцыг бидний дундаас бариулсан ч байж болох юм
Монголын үнэ цэнэ ба Б.Хурц” сэдэвт хэлэлцүүллэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлгийн үеээр Иргэний шудрага шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Б.Хурцыг чухам хэн Лондон руу илгээв гэдэг асуулт бий. Хэдийгээр Европын холбооны баривчлах ордерын дагуу Б.Хурцыг Английн тал Хитроу онгоцны буудал дээрээ баривчилсан ч, Б.Хурц өнгөрөгч оны есдүгээр сарын 17-ны өдрөөс өмнө, тодруулбал 2003 оны тавдугаар сараас хойш хэд хэдэн удаа хилийн дээс алхаж байсны дотор Европын улс ч бий. Тэгэхээр мань хүнийг Европын холбооны arrest warrant-д нэгдсэн аль ч улсад явж байсан баривчлах л байсан гэдэг нь үнэнд хэр нийцэх бол. Өмнө нь түүнийг Европын оронд явж байх үест 2003 оны хууль бус баривчилгааг гардан гүйцэтгэсэн дөрвөн хүний нэг гэж гадны нөхдүүд зүүдлээгүй гэж болно. Харин Лондонгийн цагдаа түүнийг баривчилсан явдал нь, манай талын чармайлтаар үр дүнд хүрсэн байх магадлалтай. Нэг ёсондоо, Б.Хурцыг 2003 оны гүйцэтгэгч нарын нэг гэдгийг эндээс зориудаар мэдээлжээ. Нэрсийг хэн явуулсан бэ гэдэг асуултын хариултыг Б.Хурцтай хамт явсан гурав руу чиглүүлэх гээд, шагналаа чамласандаа л матсан гэх нь бодитой өнцөг байж чадах уу. Гэхдээ чухам аль нь вэ гэдэг нь эргэлзээ төрүүлэм ээдрээтэйгээр асуудал өрнөж байна” гэв түүнчлэн “Европын холбооны баривчлах ордерын дагуу бол Б.Хурцыг буцаах, шилжүүлэх эсэх асуудал 90 хоногийн дотор буюу гуравдугаар сарын хугацаанд шийдэгдсэн байх ёстой. Тэгвэл Б.Хурц баригдсанаас хойш зургаан дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд анхан шатны шүүх хурал найман удаа болж, тавдугаар сарын дараа Герман руу шилжүүлэх шийдвэрийг шүүгч гаргаад байгаа юм. Хараат бус шударга гэгдэх Английн шүүх Европын холбооны дүрмийн дагуу асуудлыг шийдэх гэж буй бол хуулийн хугацаанд нь багтааж эцэслэмээр ч хугацааг хэтрүүлж байна. Б.Хурцтай холбоотойгоор Европын холбооны улсуудын эдийн засгийн сонирхлууд ч цухалзаж буй талаар өнгөрөгч оны арваннэгдүгээр сард бичиж байсан билээ. Хууль бус баривчилгаа анх үйлдэгдсэн Францын тал манайхтай ураны салбарт хамтран ажиллах нь тодорхой болсоны дараахан 2003 оны асуудлыг сөхөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Тус улсын зүгээс энэ тухайгаа Германы талд ч саяхан илэрхийлсэн байгаа юм. Английн тухайд өнгөрөгч оны тавдугаар сараас эхлэн Лондонгийн бирж нь Монголын уул уурхайн компаниудыг урьж залж эхэлсэнийг мартах ёсгүй.
Мөн Б.Хурцыг баривчлагдсаны дараачаас тэд алхмаа лавшруулсан. Өдгөө Монголын Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. ТӨХ- тендэрээ будлиантуулан байж ийм шийдвэрт хүрсэн юм. Гэхдээ Англи-Монгол хоёр стратегийн гэрээ байгуулаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэг ёсондоо бүрэн дүүрэн тохиролцож чадаагүй байгаа юм. Манай талаас асуудлыг яаравчлуулж дөрөвдүгээр сард багтан гэрээнд гарын үсэг зурна гэж байгаа ч, талууд харзнасан байдлаар хандаж байна.
Өдгөө Б.Хурцыг шилжүүлж авч мэдэхээр байгаа Германы тухайд Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах Эрдэнэс Тавантолгой компанийг Олон улсад IPO хийхэд зөвлөхөөр сонгогдсон” гэх мэт асуудлуудыг сөхөж
URL: