У.Мөнх-Эрдэнэ ялалт байгууллаа
“Лондон-2012″-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээнд эх орноо төлөөлөх Монголын хоёр дахь боксчин өнөөдөр эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний учраа болох Чехийн Зденек Хладекийг 20:12 (6-3, 7-5, 7-4) харьцаатай илүүрхэн, буулгаж авлаа.
Б.Дэжид
URL: