Генералуудад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, засаг дарга нарын хэргийг шалгаж байна
АТГ-аас cap бүр сэтгүүлчдэд хийдэг ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат нар хариуцсан алба хэлтсийн дарга нарынхаа хувьд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. Тус газарт шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэрэг болон аймгуудын Засаг дарга нар авлигын хэргээр шалгагдаж байгаа билээ. Э.Амарбатаас дараах асуултад хариулт авав.
-БХЯ-ны генералуудад холбогдох хэрэг танай дээр шалгагдаад нэлээд удлаа. Ямар шатандаа яваа вэ?
-ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах командлагч нарт холбогдох эрүүгийн хэргийг манайхаас шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон юм билээ. БНСУ-ын ЭСЯ-наас манай талд хүсэлт тавьж дээрх хэргийг шалгуулсан. Учир нь дээрх хүмүүс тус улсаас манай улсад суух төлөөлөгчдөөс гурван сая ам.доллартай тэнцэх мөнгийг дундаас нь завшсан гэдэг. Прокурор ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг мэдэхгүй юм.
-Аймгуудын Засаг дарга нарт холбогдох эрүүгийн хэрэг юу болж байна вэ?
-Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманьд холбогдох хэргийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирыг газрын тухай хууль журмыг зөрчиж газар олгосон үндэслэлээр шалгаж байгаа. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хувьд хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Ховдын Засаг дарга Г.Нямдаваад холбогдох хэргийг шалгаж байна. УИХ-ын
гишүүн асан Д.Батбаярын хэрэг мөрдөн байцаалтад байна. НИТХ-ын дарга Т.Билэгтэд холбогдох хэрэг ч шалгагдаж байгаа. Тэр хүн өөрөө Монголд байхгүй байгаа та бүхэн мэдэж байгаа. •
-Гадаадын хөрөнгө оруулалттай “Саусгоби Сэндс” компанийн удирдлагуудын хэрэг юу болж байна. Хорьж цагдсан хүн бий юу?
-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан лицензийн асуудал шалгагдаж байна. Удирдлагууд нь гадаадын хүмүүс байдаг болоод ч тэрүү байнга солигдож байгаа нь мөрдөн байцаалтад хүндрэл учруулж байна. Одоогоор цагдан хорьсон хүн байхгүй.
-АМГ-ын дарга асан Д.Батхуягт удирдлагуудад нь холбогдох хэрэг яасан бэ?
-Дээрх компанийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа.
-Сангийн сайд Д.Хаянхярваа, УБЕГ-ын дарга Л.Амарсанаа нарыг сонгуулийн үеэр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр буруутган шалгасан хэрэг юу болж байгаа вэ?
-Амарсанаад эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Цаашид харьяаллаас хамаарч оор хуулийн байгууллагатай хамтарч ажиллах байх. Сангийн сайдад албан тушаалын байдлаа ашиглаж, нэр дэвшсэн орон нутагтаа мөнгө тараасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, дангаар нь шалгаж байна.
-Танайхаас мөрдөн байцаалт хийж шалгагдсан эрүүгийн хэрэг шүүх, прокурор дээр очоод хэрэгсэхгүй болдог. Энэ ямар учиртай юм бэ?
-Манайхаас шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шат шатны газрууд руу нь явуулдаг. Яагаад хэрэгсэхгүй болдгийг шүүх, прокуророос асуувал оновчтой байх. АТГ-аас шүүх, прокурорын байгууллагын ажиллагаанд дүгнэлт хийх эрх байхгүй.
Д.Сүхбаатар: АТГ-аас баривчлах хэд хэдэн хүн бий, баривчилна
АТГ-ын Олон нийттэй харилцах зөвлөлөөс ээлжит хэвлэлийн хурлыг өчигдөр тус зөвлөлийн дарга Д.Сүхбаатар, Ц.Хасбаатар нар хийлээ. Тус зөвлөлөөс “АТГ шинэ удирдлагатай болсноос хойш хуулийн хүрээнд өндөр албан тушаалтнуудыг шалгах ажлыг эрчимжүүлж, нийгмийн сэтгэл зүйд авлигалын эсрэг хүчтэй тэмцэж байгаагаа харуулж байна. Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албан тушаалын байдлаа ашиглан төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн үйлдлийг шалгаж, Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагчаар татсан. Гэвч шүүх хурал удаа дараа хойшилж байгаа нь авлигачдын өөрсдийгөө хамгаалах тор хэрхэн бэхжсэнийг харуулж байна. Ер нь УИХ-ын болон төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг замхран алга болдог. Харин эгэл жирийн иргэдийн хэрэг таш хурдан шийдэгддэг. Ийм байдлыг зогсоох цаг нь болсон. Тиймээс иргэн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлан ажиллахыг шат шатны хуулийн байгууллагын ажилтнуудад сануулж байгааг тэмдэглье” гэв. Мөн 2013 оныг авлигатай тэмцэх бүх нийтийн жил болгон зарлаж УИХ-ын гишүүд болон Засгийн газрын бүтэцтэй авлигтай тэмцэх ажлыг хуулийн хүрээнд нэлээн эрчимжүүлж ажиллах болно гэдгээ мэдэгдэв. Дараах асуултад хариулт авлаа.
-АТГ шинэ удирдлагатай болсноос хойш төрийн томчуудын хэргийг шалгахаас гадна бас хэрэгсэхгүй ч болгоод байгаа. Тэгсэн хэрнээ Н.Энхбаярын хэргийг онцпоод байгаа нь ямар учиртай юм бал?
-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс гаргаж байгаа мэдээллийн хувьд манайх Н.Энхбаярын тухайд үүргээ биелүүлсэн. Н.Энхбаяр төрийн тэргүүн байсан ч гэсэн хуулийн дагуу хариупдага хүлээх ёстой. Заавал энэ хүнийг онцлож авахдаа биш. АТГын үйл ажиллагааг саармагжуулах
гэсэн авлигачдын өөрсдийнх нь бие болгосон баг идэвхтэй ажиллаад байна. Авлигачдын rap, хөл болж тэдний мөнгөөр хууль бусаар санхүүжиж хөлждөг хуульчдын баг бий болсон. Үүнийг шүүмжлэлмээр байна. Яагаад гэвэл авлигтай тэмцэх газраас мөрдөн шалгаад щүүхийн шатанд очсон байхад наана нь өмгөөлөгчйд янз бүрийн байр сууриар шүүхийн ажиллагаанд саад учруулж таслан зогсоож байна. Шүүхийн өмнөөс тайлбар хийж, хэргийг хэрэгсэхгүй болгох гээд байгаа явдалдхарамсч байна.
-Хуульчдыг авлига авсан баг бүрдсэн байна гэлээ. Тодорхой нэр устай нь хэлж болохгүй юу?
-Ер нь хүнээр хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа. Бид дараагийн хуралдаа тодорхой хэлье. Олон төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг замхруулж байгаа хуульдчын багийг нэртэй зүстэй нь мэдэгдэнэ. Жирийн иргэдийг шүүх болохоор гэм буруутайг нь хурдан шийддэг хэрнээ төрийн өндөр албан тушаалтнуудыг яаж ч чадахгүй хэргийг нь замхруулах үзэгдэл бий болоод байна. Авлигачид өөрсдөө улс төртэй нягт холбоотой байгаа учраас хэргийг улс төржүүлж байгаа нь хуульчдын буруу. Хуульчид улс төрийн нөлөөнд автаж болохгүй. Манайхаас цаашдаа ч баривчлах хэд хэдэн хүн бий, баривчлана.
-Хагас жилийн байдлаар танайх хэчнээн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж шийдсэн бэ?
-Өнөөдөр АТГ 369 эрүүгийн хэрэг дээр мөрдөн байцаалт хийж, тавыг нь шүүхийн байгууллагаар шийдүүлсэн. Энэ бол бага тоо. Тийм учраас бид хагас жилийн байдлаар таван эрүүгийн хэргийг шийдвэрлэх чадалтай хуулийн байгууллага ажиллаж байна.
-Манай улс дэлхийд авлигын индексээрээ их доогуур байдаг?
-Дэлхийн улс оронд авлигын индексээрээ 102-т жагсч байгаа нь сэтгэл түгшээж байна. Энэ тооноос айх хэрэгтэй. Ийм тоонд дасан «зохицож болохгүй. Ирэх оныг авлигын эсрэг жил болгон зарлаж холбогдох газруудад нь урилга хүргүүлнэ.
О.Сайханцэцэг
”Өглөөний сонин”
URL: