Монголд моодонд орсон “Приус”-ыг Тоёота эргүүлэн татаж эхэлжээ
Япон улсын “Тоёота” корпораци бензин болон цахилгаан хөдөлгүүр хосолсон автомашин үйлдвэрлэж борлуулалт сайтай байна. Харин сүүлийн үед тус корпорацийн үйлдвэрлэсэн “Приус” загварын автомашин цахилгааны гэмтэл авч засвар авахгүй байгаа тул зах зээлээс татаад эхэлжээ. Азийн зах зээлд “Приус” авто машиныг хамгийн ихээр худалдан авч байгаа орон бол Монгол. Гэхдээ ихэвчлэн Япондоо 10 орчим жил явсан машинуудыг худалдан авах нь их юм.
Ойрдоо Техникийн захаар авто машины үнэ өсөх хандлагатай байгаа. Үүний дотор “Тоёота моторс” корпорацийн үйлдвэрлэсэн “Приус” машин өнгө үзэмжээсээ шалтгаалаад 6.5-11 саяын хооронд зарагдаж байгаа юм. Харин манай улсаас тус корпараци авто машинаа татаж иргэдийн хохирлыг барагдуулж байгаа эсэхийг холбогдох байгууллагаас тодрууллаа.
Гэтэл монголчууд ихэвчлэн бусдын хэрэглэсэн машиныг худалдан авдаг учраас Монголоос татан авалт хийх талаар хариу, албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй болохыг улсын төсөвт үйлдвэрийнхэн хэлж байлаа. Цахилгаан хөдөлгүүртэй, утаа гаргадаггүй байгаль экологид хоргүй, дээр нь шатахуун бага иддэг гээд тус корпорацийн үйлдвэрлэж байгаа “Приус” загварын автмашинд хэрэглэгчид ам сайтай байсан.
Гэвч тус корпорацийн үйлдвэрлэж байгаа “Приус” загварын автомашины хамгийн сүүлийн загвар нь гэнэт цахилгаан гэмтлээс болж унтраад засвар авахгүй байгаа тул Европын орнуудаас автомашинаа татаад эхэлсэн байна. Харин манай улсын хамгийн том авто тээврийн зах болох “Да Хүрээ”-гээс бараг талх шиг борлуулагдаж байгаа автомашин нь “Приус” юм.
Гэхдээ тус корпорацийн татаад байгаа хамгийн сүүлийн үеийн загварын “Приус” манай улсад тийм олон биш гэнэ. Хамгийн сүүлд үйлдвэрлэсэн 3000 орчим машинаа татаж байгаа тус корпорацийн хувьд Монголд ийм төрлийн машины борлуулалт тун цөөхөн хийсэн хэмээн мэдэгджээ. Ихэнх шинэ машиныг Европын орнууд худалдан авсан болохоор Европын хэрэглэгчдээ хохиролгүй болгохоор тус корпораци ажиллаж байгаа аж.
П.Сүндэр (www.wikimon.mn)
URL: