Х.Баттулагын охины хурим удахгүй…

УИХ-ын гишүүд дотроос хамгийн баяндаа зүй ёсоор тооцогддог, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын охины хурим тун удахгүй болох гэнэ. Олимпийн дараахан товлогдоод байгаа энэхүү хуримыг Х.Баттулга гишүүн Хөвсгөл далайн зүүн эрэг дээрх “Алаг цар” жуулчны бааз дээрээ хийхээр сайн өдөр, сарыг сонгосон сурагтай.

 

Шинэ засаг байгуулах нөр их ажлынхаа хажуугаар анхны бөгөөд албан ёсны гэргий Ц.Энхтуяагийнхаа хамт охиныхоо хуримын төлөвлөгөөг гаргаж, бэлтгэл ажилдаа ч орсон гэнэ шүү. Хурим найрны хүндтэй зочдоо 800 орчим км-ийн зайд орших Хөвсгөл далайн эрэгт урина гэдэг тийм амар ажил биш. Тиймээс охиныхоо хуриманд ирэх зочдоо тэрбээр “Mongolian airlines” группийн фоккер 50 онгоцоороо зөөх гэнэ.

 

Ч. Батцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих