Тариаланчид шинэчилсэн технологи ашиглаж эхэллээ

Төв аймгийнхан БНСУ-ын Кангвон мужтай 1999 оноос эхлэн найрамдал хамтын ажиллагаатай байгаа билээ.

Харин 2005 оноос эхлэн газар тариалангийн салбарт хамтран ажиллаж тус аймгийн Борнуур, Зуунмод сумдад Кангвон мужийн хөрөнгө оруулалттай нарийн ногоо тариалах хүлэмжүүдийг барьж байгуулсан. Энд төрөл бүрийн хүнсний ногоо, нарийн ногоог тариалахаас гадна ногоо тарихыг хүссэн иргэдэд төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулж иржээ.

БНСУ-ын Кангвон мужийн ХАА-н төслийг Зуунмод сумын “Атрын шим” XXК хэрэгжүүлж байгаа билээ. Энд 2007 оноос эхлэн дагнасан сортын ногоог тариалж эхэлсэн байна. Жил бүрийн гуравдугаар сараас тариалалтын ажил эхэлдэг бөгөөд технологийн шинэчлэлийг ашиглан хоёр жилд тариалдаг ногоог ганцхан жилийн дотор хураадаг болсон байна. Энэ жил олон төрлийн нарийн ногоо тариалахаас гадна төрөл бүрийн жимсийг тарьжээ.

Б.Хишигсүрэн

”Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих