Манай улс медалийнхаа чансаагаар 27 дугаарт бичигдэж байна
Жүдо бөхийн 73 кг-ийн жинд барилдсан ОУХМ С.Ням-Очир Лондоны олимпоос хүрэл медаль хүртсэн. Ийнхүү Монгол Улс медаль авсан орнуудаас чансаагаараа 27 дугаарт бичигдэж байна.Медалийнхаа тоогоор БНХАУ есөн алт, таван мөнгө, гурван хүрэл нийт 17 медальтайгаар нэгдүгээрт жагсаад байгаа бол АНУ, Итали, Франц, БНСУ удаахь байрт орж байна. Одоогоор манай улстай ижил нэг хүрэл медаль хүртээд байгаа орнууд гэвэл Белги, Канад, Энэтхэг, Молдав Индонез зэргийг нэрлэж болно.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: