Хогийн цэгээс 35-40 орчим насны эмэгтэй хүний цогцос олдлоо
Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах, 1000 нэрийн барааны дэлгүүрийн арын хогийн цэг дээр тодорхой оршин суух хаяггүй, 35-40 орчим насны эмэгтэй хүн өчигдөр нас барсан байсныг цагдаагийн байгууллага шалгаж, цогцсыг Шүүх эмнэлэгт хүргүүлсэн байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Б.Дэжид
URL: