Сэргээш хэрэглэсэн тамирчдын тоо нэмэгдсээр…

Лондоны олимпод оролцогч долоон тамирчин өнөөдрийн байдлаар допингийн шинжилгээнд бүдэрчээ.

Анхны тохиолдол болох Албанийн 20 настай хүндийн өргөлтийн тамирчин Хусен Пулаку араас Туркийн Фатих Байдар, Ибрагим Арат нар хориотой бэлдмэл хэрэглэсэн нь илэрчээ. Хүндийн өргөлтийн гурван тамирчны араас Узбекстаны уран сайхны гимнастикч Луиза Галиулинагийн цуснаас фуросемид илэрсэн тул тэмцээнээ дуусгалаа.

Хамгийн сүүлд хөнгөн атлетикч Тамека Уилльямс, Унгарын зээрэнцэг шидэгч, грекийн өндрийн харайгч, 2012 оны дэлхийн аварга Димитрис Хондрокукис нараас мөн сэргээш илэрсэн байна.

Б.Ирээдүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих