БХЯ-ны генералуудын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
АТГ-аас Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штабын нэлээд хэдэн генералуудыг шалгаж байгаа талаар мэдээлж байсан. Тэднийг БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас манайд асуудал тавьсны дагуу шалгасан. Нийт 1.3 сая ам доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгийг БНАСАУ-ын төлөөлөл олж ирсэн хүмүүсээс аваад тус мөнгөнөөс завшсан хэмээн АТГ-аас шалгаж байсан билээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдсон учраас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Б.Чимэг
URL: