Төрөлхийн гажигтай хүүхдүүд ихээр төрж байна

Сүүлийн жилүүдэд ургийн гажигтай хүүхдүүд олноороо мэндлэх болжээ. Үүний дотор Баянхонгор аймаг нас баралтаараа тэргүүлж, эх, нярайн эндэгдлээр ч дээгүүр явна. Жилд 50 хүүхэд ургийн гажигтай хэмээн оношлогджээ. Эмч нарын мэдээллээр Баянхонгор аймагт ажиллаж байгаа уул уурхайн компаниудын буруу үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна.

Эрүүл иргэдийг ирээдүйд өсгөж хүмүүжүүлэхийн тулд эхийн хэвлийд байгаа цагаас нь анхаарах хэрэгтэй. Гэтэл Баянхонгор аймагт уул уурхайн олборолт хайгуулыг тусгайлан орчинд хийхгүй байгаа учир элдэв хорт бодис ялгарч эхийн гажиг төрөлт газар аваад байна.

Гэтэл эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар “ Эрүүл монгол хүүхэд” аяны хүрээнд хөдөө орон нутгаар хүүхдүүдийг эмчлээд явсан гэж мэдэгдсэн. Үнэндээ Баянхонгор аймгийн иргэд  энэхүү аян хэрэгжэхгүй байгаа талаар дуу нэгтэйгээр хэлсэн юм. Иймд эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар нэгийг тунгаан бодож Баянхонгор аймагт нүүрлээд байгаа эхийн гажиг төрөлтийн эсрэг бодитой үр дүнтэй ажил хийхийг нутгийн иргэд хүсчээ.


URL:

Сэтгэгдэл бичих