Иргэд Төрийн ордон руу шууд ордог болно
АН-ын хэдийгээр олонхи болж чадаагүй ч ИЗНН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч засгаа байгуулахаар болоод байгаа. Засгаа байгуулж албан ёсоор ажлаа аваагүй байгаа ч АН-ын дарга Н.Алтанхуяг хийх ажлынхаа эхэллийг танилцууллаа.
Тэрээр өнөөдөр 11:40 цагт буюу морин цаг эхэлмэгц Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох маршрутаар сэтгүүлчидтэй хамт аялсан юм.
Энэ засгийн газар эхлээд Төрийн ордоныг нээлттэй болгохоор төлөвлөж буй аж. Иргэд Чингисийн хөшөөт цогцолборыг сонирхож, гуравдугаар давхарт байрлах Төрийн есөн хөлт цагаан сүлдэнд мөргөж, төрийн одон, медаль гардуулдаг ёслолын танхимаар зочилж, Чингисийн хүндэтгэлийн цогцолбортой танилцаад Парламентын түүхийн музейг үзээд гардаг болох нь.
Мөн иргэдийнхээ санал хүсэлтийг сонсохын тулд 1111 тусгай дугаарыг ажиллуулах гэнэ. Түүнчлэн Төрийн ордоны хойно байрлах иргэдэд үйлчлэх төвийг засварлаж илүү том болгоно гэдгийг Н.Алтанхуяг хэлэв.
Одоогоор Парламентын түүхийн музейд дусаал гоожиж үзмэрүүдээ хураасан байгаа ба яаралтай засварлах хэрэгтэйг АН-ын дарга санууллаа. Тэр “Төр тунгалагшиж, төрийн ордон нээлттэй болно” хэмээн онцлов.
Удахгүй ордны арын цэцэрлэгт газраас доош дөрөв, дээшээ 20 давхар өндөр ордон байхаар төлөвлөөд байгаа билээ.
URL: