Хятадын хамгийн гол эрсдэл нь евро бүсийн хямрал
Олон улсын валютын сангийнхан евро бүсийн өрийн хямрал улам дордож байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийн гол эрсдэл болоод байна хэмээн анхааруулсан байна.
Үүнээс гадна дотоодын эрсдэлүүд эдийн засгийн өсөлтийг нь доош чангааж болзошгүй байгаа ч энэ бүхэнд хариу үйлдэл үзүүлэх боломж бололцоо байгааг бас сануулжээ.
Өнгөрсөн хоёрдугаар улиралд тус улсын эдийн засаг 7.6 хувиар өссөн нь сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн бага үзүүлэлт бөгөөд евро бүсийн хямралд дорвитой хариу үйлдэл үзүүлэхгүй бол илүү огцом буурах хандлагатай байгаа аж. Тус сангийнхан энэ талаараа “Бид энэ онд Хятадын эдийн засгийг 8.0 хувиар өснө гэж төсөөлсөн байгаа.
Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харахад евро бүсийн хямралын эрсдэлийг сайтар тооцож бодлогын төвшинд хариу үйлдэл үзүүлэхгүй бол өсөлт нь бидний төсөөлснөөр даруй хоёр дахин буюу 4.0 хувиар буурч магадгүй” гэсэн байна.
Б.Тамир
URL: