Хог хаягдлын хэмжээ 10-34 хувиар нэмэгджээ

Хүн төрөлхтөн цаг тутамдаа хог хаягдлыг бий болгож байдаг. Жил бүр дэлхийд 1.3 тэрбум тонн хог хаягдал бий болдог байна. Харин одоогоос 2025 оныг хүртэл  жил тутмын хог хаягдал хоёр дахин нэмэгдэж 2.6 тэрбум тонн болох нь гэсэн тооцоог эрдэмтэд хийжээ. Worldwatch хүрээлэнгийн судалгаагаар хог хаягдлын дөрөвний нэг нь дахин боловсруулах, ялзмаг бордоо болгох түүнчлэн барилга барихад ашиглах боломжтой байдаг гэнэ. Мөн цаас, шил, пластик, металл зэрэгт дахин боловсруулан ашиглах боломж байдаг байна. Хог хаягдал хөгжингүй орнуудад их байгаа нь судалгаанаас харагдаж байлаа. Дэлхийн аж үйлдвэрийн 34 орны нэг өдрийн хог 1.6 сая тонн болдог байна. Харин Сахарын зүүн хэсэг дэх Африкийн орнуудын хувьд байдал эсэргээрээ нэг өдрийн хог хаягдал нь 200 мянган тонн байгаа ажээ. Харин 310 сая гаруй Амеркчууд нэг өдөрт 620 мянган тонн хог хягдал гаргадаг бол Хятадын хувьд энэ хэмжээ 520 мянган тоннод хүрдэг байна. Дээрх үзүүлэлтүүд өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлын хэмжээ 10-34 хувьиар нэмэгдснийг харуулж байгаа хэрэг юм.

Б.Ууганчимэг


URL:

Сэтгэгдэл бичих