Байт харваачид өнөөдөр эхний сумаа тавина
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадам өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Олимпийн хөтөлбөр ёсоор тэмцээн, уралдаан эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрлөөр долдугаар сарын 25-нд эхэлсэн. Харин өнөөдөр Монголын баг тамирчдын салхийг хагалж, байт харваачид эхний сумаа тавих гэж байна.
Энэ жилийн онцлох үйл явдал олимпийн наадамд Монголын багаас байт харвааны төрөлд хоёр тамирчин цэц сорих юм. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Ж.Гантөгс, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Урантунгалаг нар өрсөлдөх билээ. Тэгвэл, хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваа Монголын цагаар 16.00 цагт эхлэх юм.
С.ЦЭЛМЭГ
URL: