АН-ынхан дахиад нэг байнгын хороог байгуулж магадгүй

УИХ-ын дарга З.Энхболд томилогдсныхоо маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулсан. Энэ байнгын хороо нь Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчдын төлөөллөөс бүрдсэн.

Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, Нийгмийн болого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог байгуулах сурагтай байна. Хэрэв ингэвэл Ардчилсан намынхан дахиж байнгын хороо байгуулах боломжгүй болно.

Учир нь УИХ-ын гишүүн дээд тал нь хоёр байнгын хороонд харьяалагддаг юм.

Ц.Энхцэцэг /http://www.ipost.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих