Гишүүд хэзээ тангараг өргөхийг Удирдах зөвлөл шийднэ
Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдаанаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшсэн ч СЕХ-ны шийдвэрээр хасагдсан Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын гомдлоор маргаан үүсгэн хэлэлцэх үндэслэлгүй гэснээс үүдэн УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан гурван хүн УИХ-д тангараг өргөх эрх нээгдээд байгаа. Ц.Цолмон, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү нар маргааш тангаргаа өргөнө гэсэн яриа гараад байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж байж, тангаргийн өдрийг товлохоор болсон тухай эх сурвалж хэллээ.
Одоогийн байдлаар УИХ-ын хуралдаан зохион байгуулагчдад гишүүд тангараг өргөнө гэсэн мэдээлэл ирээгүй байгаа юм байна.
Д.ОЮУН
URL: