Тажикстаны буудалцаанаар 42 хүн амь үрэгдлээ
Тажикстаны Горно-Бадахшан хотод болж буй буудалцаанаар 42 хүн нас баржээ.
Тэдний 12 нь цэрэг, 30 нь босогчид байсан байна. Буудалцааны хор хохирлыг хараахан тооцоолж гаргаагүй байгаа юм. Мөн ор сураггүй алга болсон иргэд ч байгаа аж. Дээрх буудалцаан бямба гаригийн оройноос эхэлж, одоо хүртэл үргэлжилсэн хэвээр байна.
Хотын оршин суугчид одоо хэр дайны бүсээс гарч чадалгүй гэр орондоо бүгсээр байгаа юм. Тажикстаны төв эмнэлэг шархадсан цэргүүд, энгийн иргэдээр дүүрсэн.
Тухайлбал, мягмар гаригт шахраа дийлэлгүй 200 орчим хүн нас барсныг орон нутгийн телевиз дамжуулсан байна.
Э.Цолмон
URL: