Өмнөговь аймгийн Засаг даргын хэрэг прокурорт шилжжээ

Өмнөновь аймгийн Засаг дарга Д.Бадрааг Авилгатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Албан ёсны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусч яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад Д.Бадраагийн гэм буруутай гэх үйлдлүүд батлагдаад байгаа ч хууль хяналтын байгууллагынхан “Тухайн сэжигтнийгэм бурууг шүүх тогтоохоос нааш буруутай гэж үзэж болохгүй” гэсэн тайлбарыг өгч байна.

Ш.Мягмаржаргал


URL:

Сэтгэгдэл бичих