”Алтны магнат” хайр дурлалын дуулианд цэг тавилаа
Ц.Мянганбаяр топ модель Пүрэвсүрэнгээс албан ёсоор гэрлэлтээ саяхан цуцлуулсан аж. Хэдийгээр тэд эхнэр нөхрийн харьцаандаа цэг тавьж, тус тусын амьдралаа хөөгөөд чамгүй олон жил болсон ч гэрлэлтээ цуцлуулаагүй байсан юм. Хамгийн сонирхолтой нь гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Мянганбаяр шинэ амьдрал зохиохоор шийдсэнтэй холбоотой гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө мисс Ариунцэцэгийг Сингапурын эмнэлэгт төрж байхад нь эцэг хүний ёсоор хажууд нь хамт байж охиндоо М.Хайрмаа гэдэг нэрийг хайрласан.
Ноён Мянганбаяр чамгүй хугацаанд ганц бие явсны эцэст Д. Ариунцэцэгтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулж, нижгэр хуримлахаар шийджээ. Яг үнэндээ тэдний харьцааг ингэж эргэнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Нэг хэсэг Д.Ариунцэцэгийг хацар дээрх мэнгээ авахуулсан тухай үнэн худал мэдээллүүд гарч байсан. Тэгвэл мисс бүсгүй Монголд ирэхээсээ өмнө мэнгээ авахуулсан бөгөөд Ц.Мянгабаяртай зөвлөсний эцэст шийдсэн гэнэ. Хосууд тун удахгүй хуримлахаа зэхэж байгаа бөгөөд охиныхоо хамт Эрдэнэт хотод амарч байна.
URL: