П.Дашаас 460 сая, Л.Алтангэрэлээс 149 сая төгрөг гаргуулж ОБЕГ-т олгоно

ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд энэ сарын 23-нд хэлэлцэж тус бүрт 3.6 жилийн хорих ял оноосон юм.

Тэднийг эрүүгийн тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар хууль бусаар эд хөрөнгө ашиглах, 150 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж, шүүхээс гэм буруутайг тогтоосон байна.

П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд болж, Хан-Уул дүүргийн шүүхээс П.Дашид 4.6,  Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих ял оногдуулсан ч  ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлээд байв. Гэвч П.Даш, Л.Алтангэрэл нар нь нэр төрөө сэргээлгэнэ гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.

Тэдний гомдлыг хэлэлцсэний эцэст  уг хэргийг анхан шатны шүүхэд дахин буцааж, шүүх хэргийг хэлэлцээд тус бүрт 3.6 жилийн  ялыг оноосон. Мөн Иргэний хуульд зааснаар шүүгдэгч П.Дашаас 460 036 000 төгрөгийг, Л.Алтангэрэлээс 149 500 000 төгрөгийг тус тус гаргуулж ОБЕГ-т олгохоор шийдвэрлэжээ.

Gonews.mn


URL:

Сэтгэгдэл бичих