Хилийн усыг хамгаалах, ашиглах талаар хэлэлцэж байна

“Хил хязгааргүй Сэлэнгэ гол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн 5 дугаар бага хурал өнөөдөр болж байна. Уг эрдэм шинжилгээний хурал Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай” хэлэлцээрийн хүрээнд  зохион байгуулагдаж байгаа бөгөөд маргааш өндөрлөх аж. Тус хурлаар хил дамнасан усны хамгаалалт, ашиглалтын олон улсын хамтын ажиллагааны үндсэн асуудлыг хэлэлцэхээс гадна Монгол улс ба ОХУ-ын хоорондын хилийн усны харилцааны зохицуулалт, хилийн усны чанарын хяналт шинжилгээ, хилийн голуудын ай савын хэмжээн дэх усны объектуудын хамгаалалт, ашиглалтын байдал зэрэг асуудлаар илтгэл тавих юм байна.

М.Ариунсувд


URL:

Сэтгэгдэл бичих