Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ерөө, Туул голууд үерийн аюултай түвшинг 25-35 см-ээр давж үерлэж байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2012 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
URL: