Хулгайн мод тээвэрлэсэн таван машиныг саатуулжээ

Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын Сонгинохайрхан дүүрэг хариуцсан ажилтнууд хулгайгаар мод тээвэрлэж явсан “Зил-130” маркийн таван машинтай хууль зөрчигчдийг саатуулжээ. “Найрамдал” зуслангийн замын ойролцоо уулын аманд мод ачсан таван машин зогсч байна” гэх мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд шалгахад иргэн Т-ийн эзэмшлийн 97-92 УБД, иргэн Н-ын 03-94 УББ, М-ийн 90-07 УББ, Д-ын 77-06 УНБ, С-ын 75-11 УБЛ улсын дугаартай “Зил-130” маркийн таван машин хууль бусаар мод тээвэрлэж байсныг илрүүлж, хэргийг шалгаж эхэлжээ.
“News.mn”


URL:

Сэтгэгдэл бичих