Ц.Нямдорж Х.Тэмүүжинд юу тайлбарлав
Энэ хоёрын нэг ийм зураг байх юм. Хэдэн жилийн өмнө бие биенээ хөгшин залуу банхар хэмээн үгээр дайрч байсан удаатай. Хоюулаа сайн хуульч гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Харин цаг үеийн хувьд ялгаатай. Ц.Нямдорж бол социолист эрх зүйн үнэт зүйлтэй хүн. Харин Х.Тэмүүжин орчин үеийн барууны эрх зүйн онолоор хүмүүжсэн юм. Тиймээс тэдний үзэл бодол таардаггүй байх талтай. Гэхдээ энэ зураг дээр тэд ойлголцож байх шиг байна. Бас нэлээд чухал зүйл ярьж байгаа бололтой.
Дашрамд дуулгахад Х.Тэмүүжин удахгүй Дотоод хэргийн сайд болж Ц.Нямдоржийн суудлыг авах нь тодорхой болоод байгаа билээ.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/
URL: