Олон талт тэтгэврийн тогтолцоонд шилжинэ

Дэлхийн болон азийн хөгжлийн банкнаас манай улсын нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар бодлогын зөвлөмжийг нэг бус удаа өгдөг байна. Тиймээс олон талт тэтгэврийн тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бий болгохоор НДЕГ-аас боловсруулсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа юм.

Төсөлд зааснаар тэтгэвэр нь суурь, энгийн, нэмэлт гэсэн хэлбэртэй байх бололтой. 10-аас доошгүй жил ажиллахдаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан хүн суурь тэтгэвэрт  хамрагдаж үндсэн тэтгэврийн мөнгө дээрээ нэмж тодорхой урамшуулал авах гэнэ.

Харин хувийн байгууллагад ажилладаг юм уу хувиараа даатгуулсан иргэн нэмэлт буюу хуримтлалын шинжтэй тэтгэвэрт хамрагдах боломжтой. Гурван давхаргатай нийгмийн даатгалын энэ тогтолцоо УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэж баталсны дараа хэрэгжих юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих