Иргэний цахим үнэмлэхийг 9-р сард олгож дуусна

Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний шинэчилсэн цахим үнэмлэхийг 8-р 1-ээс хэвлэж эхлэхээр болжээ. Тэд энэ сарын 10-ны дотор иргэдийн шилжилт хөдөлгөөн хийх өргөдлийг хүлээж авсан байна. Улсын бүртгэлийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар иргэний цахим үнэмлэхийг 64 мянган хүнд олгосон, хөдөө орон нутгаас Говьсүмбэр аймагт 7061, Говьалтай аймагт 27662 цахим үнэмлэх хэвлэгдээд байгаа юм.

Хэвлэлтйн ажлыг хаягийн шилжилт хөдөлгөөн багатай орон нутгасс эхлүүлж байгаа. Эхний ээлжинд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Завхан аймгуудын иргэдийн иргэний үнэмлэхний мэдээллийг хэвлэх машинруу оруулаад байгаа юм. Орон нутгийн иргэдийн цахим үнэмлэх хэвлэж байх хугацаанд Улаанбаатар хотын иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэх бүрэн боломжтой гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэлж байна.

Цахим үнэмлэх хуучин хаягаар хэвлэгдсэн тохиолдолд бэлдэц дээр нэмэлт тэмдэглэгээ хийхгүй, дахин хураамж төлж шинэчлүүлж авна гэдгийг мөн анхаарууллаа. Түүнчлэн иргэдийн цахим үнэмлэхийг аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 2012 оны сонгуулиас өмнө ирэх 9-р сард багтаан олгож дуусгахаар ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих