Мандал суманд нүхэн гарц нурав
Сэлэнгэ аймгийн Мандал сумын төмөр замын нүхэн гарц нуржээ. Хэрэг энэ сарын 19-нд гарсан бөгөөд азаар ослын улмаас ямар нэгэн хүн гэмтэж бэртээгүй байна. Төмөр замын нүхэн гарцны доогуур үерийн ус хуримтлагдсанаас бетонон хананд цууралт үүсч, нэг хэсэг нь нурсан гэнэ. Үүний улмаас хөрс нурж, ойролцоогоор нэг метр орчим зузаан шавар бий болсон байна. Тухайн өглөө суудлын галт тэрэг явах цаг байсан тул вокзал хөл хөдөлгөөн ихтэй байсан аж. Нүхэн гарц нурсан шалтгааныг төмөр замынхан шалгаж байгаа юм байна.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гартал нүхэн гарцаар хүн нэвтрүүлэхийг хоригложээ. Төмөр замын хоёр талаар оршин суудаг Мандал сумын иргэдийн аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс байгуулсан дээрх нүхэн гарцыг өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан гэнэ. Гэтэл гуравхан сарын дараа ийнхүү нурлаа.
unen.mn
URL: