Лондонд дэлхийн өнцөг булан бүрээс хулгайч нар цуглажээ

Олимпийн наадам эхлэх гээд Лондон унтах завгүй байгаа. Түүний дотроос цагдаагийн албан хаагчид  дэгсдүүлэхэд нүд цавчих завгүй байгаа гэнэ. Учир нь Лондонгийн халаасны хулгайч нар ашгийн төлөө улс орныхоо нэр хүндийг уландаа гишгэж байна.  Өдөр бүр тэндний хулгай дунджаар 1700 хүнийг хохироож байна. Их Британийн цагдаагийн хүчин сонор сэрэмжтэй байхыг зочдод зөвлэв. Хулгайчид гудамжинд нэг ёсны жужиг тоглож, жуулчдыг дээрэмдэж байна.

Жуулчдыг явж байхад  газрын зураг барьсан үл таних залуу ойртож, Тауэр руу явах замыг асууж, ярилцаж, анхаарлыг сулруулна. Гэнэт 3 дахь согтуу этгээд гуйн ирж, тэвэрч, бүжиглэн дуулж, цаашаа явна. Жуулчныг тэврэх үеэрээ хулгайлсан мөнгө эд зүйлээ  4 дэх этгээдэд дамжуулна. Жуулчин түрийвчээ алдсанаа цайны газар буюу дэлгүүрт мөнгө төлөх үеэрээ мэднэ.

Дээрэмдэж дадсан хулгайчид ухаанд багтамгүй гэмээр хувилбарыг зохиож, бүлгээрээ ажилладаг. Ийн олон бүлэг Румын, Литва, Өмнөд Африк болон Дорнод Европээс Олимпийн үеэр Их Британид иржээ.

Луйварчид хулгай хийхийн өмнөх ажиллагаагаа нарийн сургуулилж, ухрах замаа бодож олж байна. Мөнгөө алдахгүйн тулд хэтэвчээ үргэлж тэмтэрч үз, Цүнхээ чанга барьцгаа. Худалдааны төв, метро, цэнгээний газар, гудамж өөрөөр хэлвэл олон хүн цугларсан газарт таныг дээрх маягаар дээрэмдэнэ. Мэдээжээр цагдаа нар хулгайчдыг саатуулахыг оролдож байна. Гэвч хулгайчид их дадсан учир баривчлахад хэцүү гэж хүмүүс ярьж байна.

Гудамжны луйварчин долоо хоногийн дотор 4 мянга гаруй стерлингийн фунт буюу 6 мянган ам.доллар хулгайлж байгаа гэж цагдаагийнхан тооцоолж байна. Тэд хулгайлсан гар утас буюу  компьютерийг хар зах зээлд худалдахаар эх нутаг руугаа явуулдаг. Олимпийн наадмын өмнө Скотленд-Ярдад  хулгай хийдэг  80 гаруй хүнийг баривчлсан байна. Гэвч Скотленд-Ярдын болон Олимпийн наадмын үеэр ажиллуулахаар хөлсөлсөн сайн лурынхан төдийгүй  цагдаагийн 10 орчим мянган ажилтан ажиллаж байгаа ч Лондонгийн оршин суугчид болон  зочдыг тайтгаруулахгүй байна.

www.times.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих