НОБГ-аас сэрэмжлүүлж байна

НОБГ-аас Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх Туул гол дагуу усны завьтай эргүүлийг ажиллуулж, усанд осолдох аюултай газруудад санамж, сэрэмжлүүлгийн самбар байрлуулж, голын эрэг дээр амарч байгаа иргэдэд анхааруулга өгч, санамж сэрэмжлүүлгийн хуудас тараах ажлыг зохион байгуулж байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орох юм байна. Тиймээс иргэд, олон нийт амралт зугаалгаар явахдаа үер усны аюулаас болгоомжлон, голын үерлэсэн усанд орохгүй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхилгүй түүнчлэн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

А.Гэрэлт-Од


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих