Хадамаа хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалагчид цаазын ял оноов
Хадам ээжийгээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан гэх Д.Энхээг шүүх хурал өчигдөр болж, цаазаар авах ял оноолоо.
Д.Энхээд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн арваннэгдүгээр сард хэлэлцээд өс хонзонгийн сэдэлтээр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн, танхайрсан, бусдыг барьцаалсан гэх мэт 12 зүйл ангийг үндэслэн цаазаар авах ял оноогоод байсан.
Давж заалдах шатны шүүх энэ ялыг хэвээр үлдээсэн ч Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Харин анхан шатны шүүх түүнд дахин цаазын ял оноолоо.
www.times.mn
URL: