43 нэр төрлийн барааг хууль бусаар гаргахыг завджээ

Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хил дээр гарсан зөрчлийг нэгтгэн гаргасан байна. Сэлэнгэ, Замын-Үүд, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудын боомтоор нийт 33 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар гархааар завдсаныг илрүүлж, улмаар 5.4 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Мөн Улаанбаатар, Замын-Үүд, Буянт-Ухаа дахь боомтын гаалийн ажилтанууд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон арван нэр төрлийн эд зүйлийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Үүнд 5.6 мм хэмжээтэй бууны сум 85 мянга гаруй ширхэг, 30.06 мм хэмжээтэй бууны сум, “Ремингтон 700” ангийн  буу хоёр ширхэг, судар бичиг 128, баавгайн савар хоёр зэргийг илрүүлжээ.

Д.ЖАРГАЛ 


URL:

Сэтгэгдэл бичих