Архинд донтсон Холливудын од…
Холливудын сайхан бүсгүй Анжелина Жолиг эмч нар архинд донтох болсоныг буруушаан согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаар байнга зөвлөлгөө өгч алкоголийн хэмжээ тунг ч багасган бүр хорьж ч үзсэн байна.
Нэртэй зураач Ориоль Прайс Анжелина Жолигийн сүүлийн арван жилийн дотор авхуулсан гэрэл зургуудыг ажиглан, дүгнэлт хийсэн байна. Гэтэл өдрөөс өдөрт түүний царай хөхийн хөрзийж ,нүдний гал нь сүүмийн бүүдийж ягаан туяа татсан байхыг анзаарчээ. Ориоль Прайс энэ бүхнийг байнга хэрэглэх архины хор хөнөөлтэй холбон тайлбарлан эмч нартай санал нэгтэй байгаа бөгөөд түүнд итгэл ,үнэмшил төрүүлэх үүднээс тодорхой зөвшөөрөл авч бусад архинд дуртай одууд болон үе тэнгийн нь хүмүүстэй харьцуулсан судалгаа хийх төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Хэдийгээр алдартай од, сайхан бүсгүй, сайн ээж, эхнэр гэсэн тодотголуудтай ч Анжелина Жоли архинаас гарахгүй бол ирээдүй нь ямар болох нь тодорхой байна.
Duulian.mn Б.Отгон
URL: