УИХ-ын гишүүн Л.Цог чуулганыг удирдаж байна

УИХ-ын чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж байх хооронд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Д.Дэмбэрэл гишүүнтэй уулзаад ирэв. Энэ тухай Н.Алтанхуяг дарга хэлэхдээ “Д.Дэмбэрэл даргатай уулзлаа, маргааш бол бат анхдугаар чуулганд оролцоно” гэж хэллээ гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Ахмад настай Д.Дэмбэрэл гишүүнийг хүлээх шаардлагагүй, дахиад маргааш болно. Тиймээс Л.Цог гишүүнээр хуралдаанаа удирдуулъя гэсэн горимын санал гаргав.

УИХ-ын гишүүн Л.Цог “УИХ-ын гишүүдийг гараа өргөсөн нөхцөлд хуралдаан даргалагчаар сууя. Сүүлд нь ямар нэгэн юм болж магадгүй” гэв. Ингэж хэлсний дараа чуулганы танхимд сууж буй бүхий л гишүүд гараа өргөж хуралдаан даргалахыг хүссэн тул тэрбээр УИХ-ын даргын суудалд тухалж, гишүүдийн ирц 62.3 хувьтай байгааг дуулгаад чуулганыг удирдлаа.

УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн З.Энхболдыг томилуулахтай холбоотойгоор Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нэр дэвшигчийн тухай танилцууллаа.

Г.ДАРЬ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих