Санхүүгийн хямралыг алан хядагчид зохион байгуулсан
Пентагоны захиалгаар бэлтгэсэн “Эдийн засгийн дайн: “Эрсдэл ба хариу” сэдэвт илтгэлд 2008 оны эдийн засгийн хямрал гадны хүчин зүйл буюу алан хядагчид эсвэл зарим улс гүрэн Америкийн эдийн засгийн эмзэг газрыг тэмтэрснээр үүссэн гэж тэмдэглэжээ.
Илтгэлийг бэлтгэсэн санхүүгийн шинжээч Кевин Фриман Washington Times сонинд өгсөн ярилцлагадаа “Тулааны шинэ талбар-эдийн засаг” гэж хэлсэн байна. Америкийн эдийн засгийн эсрэг дайралтыг 3 үе шаттай бэлтгэсэн бөгөөд одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна. Эхний 2 үе буюу нефтийн үнийг зохиомлоор өсгөж, Уолл-стрит руу” баавгай нар довтолсон” үйл явдлууд (Америкийн хөрөнгийн биржийг хэлсэн бололтой) 2007-2009 онуудад болж өнгөрсөн. Харин одоо 3 дахь үе үргэлжилж “дэлхийн валютын нөөц” долларын ханш унаж байна. Шинжээчид дотоодын хүчин зүйлүүд Америкийн эдийн засгийг сүйрлийн ирмэг дээр хүргэхгүй байсан гэдэгт итгэлтэй байгаа ажээ.
Америкийг устгах гэсэн нууцлаг хуйвалдагчид хэн бэ? Сэжигтнүүдийн тоонд Ойрхи Дорнодын санхүүгийн өрсөлдөгчид, Исламын алан хядагчид, Хятадын Засгийн газар болон цэргийн дайсагнасан төлөөллүүд, Орос, Иран, Венесуэлийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд багтаж байна гэж Washington Times сонинд бичжээ.
Фриманы дүгнэлтүүд хямралын шалтгааныг мөрдөх Америкийн Засгийн газрын комиссын анхаарлыг татаагүй бөгөөд хямралын шалтгаан нь Ипотекийн эрсдэлтэй зээлүүд, холбооны хяналтын системийн дутагдалтай байдлууд гэж үзсэн хэвээр байна.
URL: