Л.Цогийг хуралдаан даргалагчаар сонгоё гэв
УИХ-ын чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлж дараалан байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг хэлэхдээ “Бүлэг байгуулагдаагүй байгаа нөхцөлд цөөнхийн бүлэг УИХ-ын даргад нэр дэвшиж байгаа хүнийг заавал бүлгийн хуралдаандаа оролцох хууль эрх зүй байхгүй. Тэгээд ч эвслээр бүрдсэн олонхийн гишүүн цөөнх дээр очиж үйл ажиллагаа, бодлого тохирдог жишиг тогтоож болохгүй. Д.Дэмбэрэл гишүүн ахмад настныхаа хувьд чуулганы танхимд орж ирэх ёстой. Горимын санал гаргаж байна, морь цаг эхэлж байна. Долдугаар сарын 20-нд Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлсэн. Зөвшилцөл дөрөв хоног үргэлжилж байна. Хугацаа бол хангалттай, Л.Цогийг хуралдаан даргалагчаараа сонгоод УИХ-ын даргаа томилоод явъя” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Н.Алтанхуяг дарга Д.Дэмбэрэл гишүүний насыг хүндэтгээд чуулганы танхимд урь гэлээ. УИХ-ын гишүүд байр сууриа ээлж дараалан илэрхийлсээр байна.
Г.ДАРЬ
URL: