Өнөөдөр 10 цагаас эхлэх хуралдаан эхлээгүй хэвээр байна
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ -д 10:00 цагаас хуралдах үүргийг Д.Дэмбэрэл гишүүн болон МАН, АН -уудад өгсөн боловч одоогийн байдлаар буюу 10:40 болж байхад чуулган эхлээгүй байна. Гэхдээ яг одоогоор бүх намуудаас нийт 69 гишүүн ирсэн байгаа нь өнөөдөр чуулган эхлэх болов уу гэсэн горьдлого төрүүлж байна.
Өнгөрсөн 5 дахь өдөр эхлэх ёстой байсан УИХ -н чуулган маань өнөөдрийг хүртэл хойшилсон хэвээр байна. Өчигдөр 2 нам буюу МАН, АН тохиролцоонд хүрсэн гэж байсан авч өнөөдөр мөн л тохиролцоонд хүрээгүй гэж мэдэгдлээ.
Хэрвээ өнөөдөр Д.Дэмбэрэл гишүүн чуулганыг удирдаж эхлүүлэхгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганыг удирдаж эхлүүлэх аж.
URL: