Хуримын даашинзаа алджээ

Сүүлийн үед олон нийтийн гудамж талбайд харуул хамгаалалтгүй тавьсан автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлах нь олширч байна. Хан-Уул дүүргийн XXII хорооны байрны гадна байсан “Гранд-Марк-2” машины жолооч цонхоо онгорхой орхиод хохирогч болжээ. Хулгайч машины тэвшинд байсан бор өнгийн цүнхтэй алтан ээмэг, өрөөсөн монетон ээмэг, 240 мянган төгрөг, хуримын даашинз, иргэний үнэмлэх зэргийг авсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн VI хороо 43 дугаар байрны гадна байсан “Toyota Carina” автомашины баруун хойд талын хаалганы цонхыг хагалж эд зүйл авсан хэрэг гарчээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих