Ерөнхийлөгч намын дарга нарт хандлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ дахь хамгийн ахмад настай гишүүн болох Д.Дэмбэрэлийг УИХ-ын анхдугаар чуулганыг түргэтгэх тухай ярилцахаар дуудсан юм байна. Хууль ёсоор УИХ-ын даргыг томилогдтол анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь даргалж удирддаг.

Тэрбээр улс орны ажил тасралтгүй үргэлжлэх ёстой гэдгийг шинээр бүрэлдсэн парламентын ахмад гишүүнд дуулгасан сурагтай. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар намын дарга нарт хандсан сураг байсан.

Ард түмэн сонголтоо хийсэн атал төрийн түшээд үүнийг үл ойшоон шинэ төр засгаа эмхлэхгүй байгаа нь олны дургүйцлийг төрүүлж байгаа билээ.

Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намын дарга нарт хандан ард түмний сонголтыг хүндэтгэн УИХ-ын чуулганы хуралдааныг гацаанаас гаргах үүрэг өгөв бололтой.

Б.Саран


URL:

Сэтгэгдэл бичих