Ногоон нам дүрмээ шинэчлэн бүртгүүлэхээр дахин шүүхэд хандах эрхтэй

Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Ногоон намын намаа аврах хөдөлгөөнийхөн Онц их хурлаа хуралдуулж бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн намынхаа дүрмэнд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан юм. Энэ хэргийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим өчигдрийн шүүх хуралдаанаараа авч хэлэлцсэн байна.
Ногоон намын ээлжит бус их хурлаас намын дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцээд дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан хариуг гаргажээ. Учир нь тус намын дүрмийг шинэчлэн бүртгүүлэхэд шаардлагатай баримт, бичгийн хавсралтыг бүрэн ирүүлээгүйгээс учраас бүртгэх боломжгүй гэж үзсэн байна. Гэхдээ тус нам хуульд заасан журмын дагуу материалаа бүрдүүлсэн тохиолдолд намын дүрмээ шинэчлэн бүртгүүлэхээр дахин шүүхэд хандах эрх нь нээлттэй байх ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих