Брокер, дилерийн хоёр компанийн эздэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Эрдэнэс инвест”, “Мөнхөт” гэх брокер
дилерийн хоёр компанийн эздэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өнгөрсөн оны сүүлчээс Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хө рөнгийн биржээр дамжуулж, үнэт цаасны арилжаа хийдэг брокер дилерийн компаниудын үйл ажиллагааг шалгаж эхэлсэн.
Шалгалтаар брокер дилерийн хэд хэдэн компани иргэдийг луйвардаж, хувьцааных нь мөнгийг шамшигдуулсан хэрэг илэрсэн тул СЗХ-ны Үнэт цаасны газраас акт тавиад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь энэ аж. Өдгөө тэдгээр компанид шинжээчийн дүгнэлт гаргуулахаар цагдаагийнхан ажиллаж байна.
Дүгнэлт гарснаар иргэдийн хэдэн ширхэг хувьцааг хууль бусаар, хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан нь тодорхой болох гэнэ. Хууль бус зүйл хийсэн брокер дилерийн зарим компанийн эзэд СЗХ-ны шал галтын үеэр тус хорооны Үнэт цаасны газрын даргыг зодож, гэмтээсэн. Энэ хэргийг шүүх хараахан шийдвэрлээгүй байна.
Г.РАВЖАА
URL: