“Гурван охин” “Гурван ээж” болох уу?

Охидын хамтлагууд дун­даас хамгийн урт, удаан хугацаанд уран бүтээлээ туурвиж байгаа нь “Гурван охин” хамтлаг билээ.

Харин сүүлийн үед тэднийг хамтлагийнхаа нэ­рийг солих байх гэсэн яриа фэнүүдийнх нь дунд бор шувуу мэт нисэх болжээ.

“Гурван охин”-ыхон уран бүтээлдээ үнэнч явсаар гэр бүлийн амьдралаа нэлээд хожуу эхэлцгээж байгаа. Тухайлбал, хамтлагийн ахлагч Г.Анхмаа үрийн зулай үнэрлэн, ээж болж, гэр бүлдээ ихэнх цаг заваа зарцуулах болсон.

Түүний араас Х.Ану ч хайртай залуутайгаа учирч, мөн л хөл хүнд болжээ. Одоо харин Сологийн хувьд УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн бага хүүтэй хайрын романс үүсгэн, аз жаргалдаа умбаж яваа билээ.

Тэгэхээр тэд гэр бүлийн амьдрал зохиочихоод “Гур­ван охин” нэрээрээ уран бүтээл хийх нь зохимжгүй л болов уу. Тиймээс “Гурван эхнэр” эсвэл бүр “Гурван ээж” гэдэг нэртэй болно хэмээн фэнүүд нь шинэ нэр бодож олохоор шийдээд байгаа ажээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих